Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдийг бүрэн хяналтдаа авчээ

Аймгийн Шуурхай штаб өнөөдөр Өмнөдэлгэр суманд гарсан нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа.
Нөхцөл байдлыг тодруулбал гуравдугаар сарын 16-ны өдөр эрүүл мэндийн шалтгаантай иргэн “Х” нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу замд гарчээ. Тэд Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч явах замдаа оройн 19.00 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-өөс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай хариу арга хэмжээ авч, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтлыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр батлагдсан тохиолдолтой хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүд үйлчлүүлжээ.
Өмнөдэлгэр сумын төвийн гаднах 7 чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, 2 хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан аж. Мөн сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсан байна.
Аймгийн Шуурхай штабаас Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг
3 дугаар сарын 17-ны 01:58 цагт Өмнөдэлгэр суманд хүрч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар ЭМГ-аас нийт хавьтлуудыг бүрэн тогтоож түүврээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Шуурхай штабаас Өмнөдэлгэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, сумын иргэд нэвтрэхээр бол нөхцөл байдлаас шалтгаалан эргэж гарахгүй байх, хяналтын цэгийг нэмэгдүүлэх, коронавирусний эмнэл зүйн шинжээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас PCR шинжилгээ авахаар боллоо.
Аймгийн Шуурхай штабаас ХӨСҮТ-тэй тогтмол мэдээлэл солилцон ажиллаж байгаа бөгөөд газар дээр Шуурхай штабын судалгааны баг, нэгтгэлийн баг ажиллаж байна.
Гуравдугаар сарын 17-ны 02.06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн Шуурхай штабаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд хяналтад авсан учраас иргэдийг тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хувийн ариун цэврээ сахиж, баталгаатай эх сурвалжаас үнэн бодитой мэдээлэл авахыг хүсэж байна.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан