Бүрэн шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг онцлох гурван шалтгаан


Дэлхий өнөөдөр өчигдрөөс илүү хурдтай байхыг, технологи мэддэг байхыг, хиймэл оюун ухаантай харьцаж чаддаг байхыг, илүү ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хиймэл оюун ухаан, дижиталчлалын хөгжил бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та бидний цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаагаар хялбархан хэмжих боломжтой. Ингэж хэлэхээр төлбөр тооцоотой ойр ажилладаг миний хувьд интернэт банк юун түрүүнд санаанд орж байна.
Төлбөр тооцоог банк оролгүй хаанаас ч хурдан хийж, үнэ цэнтэй цаг хугацаагаа банканд дугаарлахаас өөр чухал зүйлд зориулах боломжийг авчирснаасаа хойш интернэт банк илүү ухаалаг болсоор, төсөөллөөс давсан үйлчилгээнүүдийг цоо шинээр санал болгосоор байгаа нь та бидний амьдралыг илүү хялбар болгож байгааг анзаарсан уу? Тэр дундаа Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банкны шинэ боломжуудыг онцолмоор байна.
Салбар, тооцооны төвийн ачаалал харах
Банкаар үйлчлүүлэхээр зорих үедээ тухайн салбар ачаалал ихтэй байснаас дугаараа хүлээн цаг заваа алдах вий хэмээн бодох шаардлагагүй болжээ. Интернэт банкны АТМ байршил цэсээс улс даяарх бүхий л салбар, тооцооны төвөөр хэдэн хүн үйлчлүүлэхээр дугаар аван хүлээж байгааг харах боломжтой болсноор ачаалал багатай салбараар үйлчлүүлэн, үнэт цагаа хэмнэх боломжтой.
Дансны мэдээллээ нууцлах
Интернэт банкаар нэвтрэн орсноор таны дансны мэдээлэл, дансны үлдэгдэл мөнгөн дүн гэх зэрэг санхүүгийн чухал мэдээллүүд компьютерийн дэлгэц дээр шууд л гараад ирдэг. Ингэснээр ойр орчим дахь бусад хүн таны дансны мэдээллийг харах эрсдэлтэй, гэхдээ хэн бусдад өөрийн дансны үлдэгдэл, хэдэн төгрөгийн зээлтэй, хадгаламжтай зэргээ мэдэгдэхийг хүсэх билээ. Харин Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банк руу нэвтрэхэд дансны мэдээлэл тань нууцлагдсан байдлаар харагдах бөгөөд зөвхөн таны курсороо аваачсан хэсгийн мэдээллийг л харуулах болно.
Мөнгөн дүнгээ өөрчлөхөд л хангалттай
Байнга гүйлгээ хийж, харьцдаг данснуудтай ч гүйлгээ хийх бүртээ тэдгээр дансны дугаарыг дахин дахин бичих төвөгтэй байдаг уу? Тэгвэл бидний хамгийн ихээр харьцдаг, эсвэл хамгийн сүүлд гүйлгээ хийсэн данснуудыг шинэчлэгдсэн Интернэт банкны дэлгэцийн дээд хэсэгт харагдахаар шийдсэн байна. Ингэснээр дурын дансан дээр дарснаар шилжүүлэг хийх данс, хүлээн авах данс болон мөнгөн дүн автоматаар гарч ирэх бөгөөд зөвхөн мөнгөн дүнг л өөрчлөх ганцхан үйлдэл хийхэд л хангалттай.
Энэ мэтээр бидний цаг хугацааг хэмнэж, үйл хөдлөлийг хялбар болгох шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг эдгээр болон бусад шинэ шийдлүүдтэй www.egolomt.mn -ээр орон танилцаарай. Илүү ухаалаг, илүү олон боломжийг нэг дор нэгтгэсэн шинэлэг интернэт банк таныг угтах болно.
Footer-pic Бүрэн шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг онцлох гурван шалтгаан
скачать dle 12.0

Substance Abuse Outpatient
Substance Abuse Outpatient 26 March 2020 23:35
Drug And Alcohol Inpatient Treatment Centers http://aaa-rehab.com Drug Rehab http://aaa-rehab.com Cornerstone Drug Rehab http://aaa-rehab.com
Luxury Alcohol Rehab
Luxury Alcohol Rehab 30 March 2020 12:30
Adderall Rehab http://aaa-rehab.com Drug Rehab Drug Rehab For Women https://www.306oc.co.uk/forum/member.php?action=profile&uid=29406
Alcohol Group Therapy
Alcohol Group Therapy 31 March 2020 03:18
Alcohol Counseling http://aaa-rehab.com Drug Rehab Centers Dsm Substance Use Disorder http://www.personalcouching.de/user/rehabcenter/
Affordable Alcohol Rehab
Affordable Alcohol Rehab 20 April 2020 03:36
Drug Rehabilitation Clinics http://aaa-rehab.com/?HelpToStopCocaine Best Rehab In Michigan Drug Rehab Places
  • Шинэ мэдээ
  • Их уншсан