Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ K-поп урлагийн ертөнцийн тухай кинонд дүр бүтээнэ


“Squid Game” цувралаар дэлхий дахинаа алдаршсан Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ Их Британийн “Imaginarium Productions” студитэй хамтран шинэ кино төсөл дээр ажиллахаар болсноо албан ёсоор зарлалаа.
Уг бүтээл нь к-поп урлагийн ертөнцөд өрнөх сонирхолтой үйл явдалтай, сэтгэлзүйн кино гэж мэдээлжээ. Энэхүү бүтээлд үндэсний тагнуулын албаны агент к-попын ертөнцөд дадлагажигчийн дүрээр нууцаар шургалан орж, дэлхийн гэмт хэргийн синдикатын сүлжээнд нэвтрэн, тайзны арын хатуу өрсөлдөөн дунд нууц ажиллагаа явуулж буй үйл явдлыг өгүүлэх аж.
Уран бүтээлчдийн хэлж буйгаар кино нь к-поп урлагийн өнгөлөг гялбаа ба бодит сүүдэрт нуугдаж буй үнэн дүр төрхийг харуулахын сацуу, тагнуулын жанрын хурц драмтай өвөрмөц хослолыг үзүүлнэ.
Тус кино төслийг “Бөгжний эзэн” киноны Голлум, “Сармагчны гариг” цувралын Цезарь зэрэг дэлхийд алдартай дүрүүдийг бүтээсэн жүжигчин, найруулагч Энди Серкис, мөн “Бриджит Жонс” киноны продюсер Жонатан Кавендиш нарын хамтран үүсгэн байгуулсан “Imaginarium Productions” хариуцан ажиллана.
Энэхүү кино нь, кино урлаг сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Одоогоор киноны зураг авалтын тов болон гол дүрүүдийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй ч энэхүү шинэлэг, олон улсын хамтарсан төсөл нь к-поп соёл, тагнуулын сэдвийг урлагийн төвшинд нэгтгэсэн анхны бүтээлүүдийн нэг болно гэж уран бүтээлчид онцолж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан