/2020.01.29/ Сэжигтэй тохиолдол шинэ Коронавирусын халдвар биштомуугийнА хүрээний H3 N2 вирус болох нь тогтоогдсон. Тиймээс Хэрлэн сумын Онцгой комисс өнөөдөр бага үдэд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- "Үйл ажиллагааг зогсоох тухай" сумын Засаг даргын А 18-р тоот захирамжийгцуцалсанзахирамж гарч, Эвт худалдааны төв болон бусад дэлгүүр үйлчилгээний газруудыг хэвийн ажиллуулахаар боллоо.
2. Байгууллага, аж ахуйн нэгж бүр ханиадтомуугаасурьдчилан сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг мөрдөж, түгээж ажиллах
3. Чингис хотын нийтийн тээвэрт цаг тухай бүрд ариутгал халдваргүйтгэл хийж, иргэд амны хаалтгүй зорчихгүй байх
4. Өндөрхаан СӨХ өчигдрөөс байр орон сууцнуудад ариутгал халдваргүйтгэл хийж эхэлсэн. Үүнийг үргэлжлүүлэн бүх байр, орцыг ариутгал халдваргүйтгэлд хамруулах
5. Гэртээ хараа хяналт сул байгаа хүүхдүүдийг анхаарч ажиллах, хамтарсан багийг идэвхжүүлэхэд багш, эцэг эхчүүд, баг, сумын нийгмийн ажилтнууд анхаарч ажиллах
6. Сургууль, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар багш ажилчдаар дамжуулан сурагчид хүүхдүүдийнхээ биеийн байдлын талаар мэдээлэл авч өдөр бүр сумын онцгой комиссын удирдлагуудыг мэдээллээр ханган хяналт тавьж ажиллах
7. Томуугийнөвчлөл 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд буурахгүй байгаа тул сумын эмийн эргэлтийн сангуудтай уулзаж, амны хаалт, ариутгал халдваргүйжилтийн спирт,эмийн хангамжийн талаар зөвшилцөж, шаардлагатай тохиолдолд амны хаалтыг оёдолчидтой хамтран үйлдвэрлэх зэрэг шийдвэрийг гаргалаа. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газарт дагуулан авч явахгүй байх тухай сумын Засаг даргын захирамж гарч байна.
Онцгой комиссын хуралдааны үеэр ахмад багш н.Должинсүрэн өөрийн гараар оёсон 50 ш амны хаалтыг 3 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандивлалаа.
Ташрамд дурдахад, орон даяар мөрдөж байгаа 3-р сарын 02-ныөдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилж байна.
Эх сурвалж: Хэрлэн сумын ЗДТГ