ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ѲРХ 52, АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН 5, АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН 1, АЙМГИЙН АВАРГА НОГООЧИН 3 ТОДОРЛОО

         Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж аймгийн аварга малчин, саальчин, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах тухай, Засаг даргын нөөц хөрөнгийн нэгдүгээр сарын зарцуулалтыг танилцуулах, хоёдугаар сарын нөөц хөрөнгө зарцуулах асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.


          Аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/646 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн аварга малчин өрх”, шалгаруулах журмын дагуу 18 сум, 5 тосгоноос 58 малчны материал ирүүлснийг журмын шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 52 малчны материал шалгуур үзүүлэлт хангасныг мэргэжлийн байгууллага танилцуулж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцэн баталлаа. Хэнтий аймаг 2017 оноос аварга малчныг “Аварга малчин өрх”-өөр шалгаруулах журам гаргаж, гэрийн эзэгтэйд мөн аварга малчны үнэмлэх, цол тэмдэг олгож эхэлснийг салбарын яам онцолж, малчны хөдөлмөрийн бодитойгоор үнэлж буйн илэрхийлэл гэдгийг онцолж, энэ жилээс эхлэн улсын аварга малчныг мөн өрхөд олгох болсныг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хуралдааны үеэр дуулгалаа.

Аварга малчныг шалгаруулахдаа нийт малд хээлтэгч малын эзлэх хувь, нийт малд ямааны эзлэх хувь,100 эхээс бойжуусан төл, малгүй өрхийг малжуулсан байдал, үржилд худалдан борлуулсан мал, малаа даатгуулсан байдал, өөрийн хүчээр хадлан, тэжээл бэлтгэсэн байдал зэрэг гол үзүүлэлтүүдийг харахаас гадна журманд заасан бусад шалгуур үзүүлэлтийг үндэслэн дүгнэсэн аж.


“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДЫН /өрхийн тэргүүн/ НЭРСИЙГ ДОР ОРУУЛЛАА.

Галшар сум:Т.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхтөр, Л.Нямхүү

Баянхутаг сум: Л.Нямдаваа, П.Чойсон, Ж.Энх-Амгалан

Баянмѳнх сум: Б.Буяндалай М.Мѳнхболд Л.Оюунбаатар

Дархан сум: Л.Амгаланбаяр, А.Чимэддагва, З.Нямсайхан,Б.Чинсанаа

Дэлгэрхаан сум: Ч.Энх-Амгалан, Д.Зоригтбаатар, Д.Баянжаргал, Ч.Халтар

Жаргалтхаан сум: Б.Элдэв-Очир, Л.Ганболд

Цэнхэрмандал сум: Ж.Даваажав, С.Галбаатар, Н.Мѳнхжаргал

Ѳмнѳдэлгэр сум: Л.Ѳлзийхутаг, Х.Намсрайгомбо, Д.Номин-Эрдэнэ, Ш.Жамсранпүрэв

Батширээт сум: Э.Үүрцайх, О.Жамбал

Биндэр сум: Г.Цогтсайхан, Д.Эрдэнэжамц

Баян-Адрага сум: С.Цагаанцоож, Г.Дамдинпүрэв, С.Ѳсѳхбаяр

Дадал сум: З.Данзанпүрэв, С.Дамдин

Норовлин сум: Э.Ариунбат, Б.Мѳнхжаргал, П.Ганлхагва

Батноров сум: Б.Ганбат, Б.Бат-Эрдэнэ

Баян-Овоо сум: Б.Доржсүрэн, Ш.Мѳнхбаяр, С.Эхбаригч, Д.Зоригтбаатар

Мѳрѳн сум: Ц.Оюун-Эрдэнэ, А.Дугарбаатар, Я.Энхболд

Хэрлэн сум: Б.Батбилэг, Т.Даваа, Л.Цогбадрах

Бор-Ѳндѳр сум: С.Баасандорж, Ж.Мѳнхбаяр


ШИНЭЭР БОЛЗОЛ ХАНГАСАН АВАРГА СААЛЬЧИД ӨНГӨРСӨН ОНД 1,1 САЯ ГАРУЙ ЛИТР СҮҮ СААЖЭЭ

        Аймгийн ХХААГ-т “Аймгийн аварга саальчин”-аар шалгаруулахаар 4 сумын 7 саальчны материал ирүүлснийг журмын дагуу дүгнэж 5 саальчны материал журмын шаардлага хангасныг өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, “Аймгийн Аварга саальчин”-аар шалгарууллаа.

Үүнд, Дадал сумын Балж багийн Цэрэннадмидын Хонгорзул, Агац багийн Пүрэвийн Байгалмаа, Биндэр сумын Баянгол багийн Шагдарын Эрдэнэтуяа, Цэнхэрмандал сумын Хужхан багийн Нямаагийн Ариунтунгалаг, Батширээт сумын Онон багийн Цэвээндоржийн Хандмаа нар аварга саальчны болзол хангаж шалгарлаа.

Шинээр болзол хангасан аварга саальчид нэг жилд 37,2 мянган литрээс 430 мянган литр сүү, нийтдээ өнгөрсөн онд 1,1 сая гаруй литр сүү сааж, 65 тонн боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэж, бүтээгдэхүүний орлогоос 318,2 сая гаруй төгрөгийн орлого олжээ. Тэд жилдээ нэг үнээнээс 750 литрээс 2000 литр сүү сааж байна.


АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР “ПРОЛОГ СИСТЕМС” ХХК ШАЛГАРЛАА

        Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Д.Хүрэлээ захиралтай “Пролог системс” ХХК шалгарлаа. Тус компани 1654 га эргэлтийн талбайтай, сүүлийн гурван жилд 900-1000 га-д улаан буудай тариалж, дунджаар 850-1500 тонн ургац хураан авчээ. Түүнчлэн сүүлийн гурван жилд үрийн шинэчлэлт хийж, Дархан 34, Новосибирская, Кантигирская-89, Арвин 166 зэрэг сортын элит үрээр тариалалт хийж, Дархан-34 үрийг нутагшуулан тариалж "Идэр-Онон" ХХК, "Хурх буудай" ХХК , "Дацон Агро" ХХК, "Агро импекс" ХХК зэрэг 4 аж ахуйн нэгжид элит үрээр хангажээ.

Харин аймгийн тэргүүний тариаланчаар Баян-Адарга сумын "Мөнхийн Дуурлиг" ХХК-ийн тариаланч Цэрэндоржийн Болдбаатар, хүний амыг эрүүл хүнсээр хангаж буй Хэрлэн сумын ногоочин А.Пүрэвдорж, Бор-Өндөр сумын ногоочин Б.Алтанчимэг нар тэргүүний тариаланч шалгаруулах журмыг хангаж шалгарлаа.

Ц.Болдбаатар нь 1978 оноос Батширээт сумын модны үйлдвэрт тракторчнаар ажлын гараагаа эхэлж, Хурхын САА- трактор комбайнч, 1990-2003 онд Газар Эх ХХК, Алтан түрүү ХХК, Эвийн хүч ХХК-уудад ажиллаж байгаад 2003 оноос Мөнхийн Дуурлиг ХХК-д тариаланчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрбээр газар тариалангийн салбарт 40 жил ажилласан төдийгүй сүүлийн гурван жилд тариалалтад 1230 га уринш, уриншийн боловсруулалтад 1200 га, тариа хураалт 350 га-д хийж, 1350 тонн ургац хураан авсан тэргүүний тариаланч юм.


Сурвалжилсан: С.Ган-Эрдэнэ







скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”