Жүжигчин Д.Баттөмөр “Трио“ киногоороо “Seattle Filmmaker Awards” наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин“ шагнал хүртжээ


Даунтай хүүхдийн талаар өгүүлэх "Трио" кино дахин нэг олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, “Трио” уран сайхны киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Трио киноны ес дэх навч, АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Триочуудаа дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан