Дундговь аймагт болсон "Ганц хүний жагсаал" амжилтгүй болжээ

Дундговь аймагт болсон АН-ын дарга С.Эрдэнийн гишүүд дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр тус аймгийн харьяат намынхаа гишүүд дэмжигчдийг олон удаа хуурч мэхлэн өдгөө цагдаад шалгагдаж байгаа гэх А.Эрдэнцогт гэгч нь АН-ын даргад эсэргүүцэл илэрхийлэх зорилго бүхий жагсаалыг зохион байгуулсан боловч үнэнхүү бүтэлгүйтсэн гэнэ.
Учир нь уг жагсаалыг зохион байгуулсан тэрхүү этгээд нь дээрх хурлыг зохион байгуулж буй газраас шал өөр газарт сурталчилгаа хийн, ганцаараа хашгичаж, эмх замбраагүй байдал үүсгэхийг оролдон эцэст нь олон түмний дургүйцлийг хүргэж, захиалгаар авсан санхүүжилтаа үр дүнгүй болгосон инээдэмтэй үйл явдал болсон аж.  
Харин энэхүү явдлыг тус аймгийн АН-ын гишүүд дэмжигчид байгаа оноогүй "ганц хүний инээд хүрмээр жагсаал" гэж үзсэн ба А.Эрдэнцогт гэгч этгээд намынхаа журмын нөхдийн урмыг хугаллаа хэмээн дүгнэсэн ажээ.  
Эцэст нь энэ бүх үйл явдлыг үл харгалзан АН-ын үзэл баримтлалыг таниулах уулзалт, сургалт Дундговь аймгийн ЗДТГ-ын хурлын танхим, Нитро клубт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд харин "Ганцаараа жагсагч" хэмээх эрхэм цол хүртсэн  А.Эрдэнцогт гэгч өнөөх этгээд нь аймгийнхаа театрын үүдэнд ганц хүний жагсаал хийж, бөөн онигоо болсон хэмээн тус аймгийн ард иргэд өвөр хоорондоо ярилцацгааж байгаа сурагтай. 
 
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Zochin
Zochin 11 June 2019 13:09
Hahahah harin ch zuw l jagsaj bailaa shde. Harin ta hed tend bgag ni haruulahgvi gd zugataagaad nitro ortsiin bishuu luuawrchdaa
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”