
Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 82 га талбай өртжээ. Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 09:05 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” ТХГ-ын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 56.16 га талбай өртсөн.(түймрийн урт 10.8 км, өргөн 5.2 км)
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 12:55 цагт түймрийг бүрэн унтрааж, "Хан Хэнтий" ТХГ-ын Батширээт сум хариуцсан даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 25.76 га талбай өртсөн. (түймрийн урт 5.6 км, өргөн 4.6 км)