Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд автомашин тоносон этгээдүүдийг илрүүллээ

Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт “Negune” гэх цахим хаягнаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эврээд зогссон машиныг ингэж тонож байдаг арай ч дээ, баяраар хулгай хийгээд явж байдаг арай ч дээ” гэх мэдээллийг байршуулсан. Улмаар уг мэдээлэл нь олон нийтэд түгсэн бөгөөд мэдээллийн мөрөөр Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Шалгалтаар уг автомашиныг тоносон этгээдүүдийг олж илрүүлсэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй Б нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хадам ах, 38 настай, М-ийн хамт 20.00 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч гэртээ хадгалж байсныг тогтоон тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн Б Улаанбаатараас Хэнтий аймгийн Батширээт явах замд машин нь эвдэрч, ийнхүү Өмнөдэлгэр суманд үлдээгээд байжээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан