Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт орших “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал энэ сарын 16-ны өдөр Ландкруйзер-200 загварын автомашинтай таван хүн “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /35 настай, эрэгтэй/ нас барсан байна.
Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагч мөн өдрийн 17:16 цагт “Бурхан халдун” уулнаас тухайн иргэний цогцсыг буулгажээ.
Б.Итгэл
Shuud.mn