Хэнтийд “Приус-20” автомашинтай явсан гурван хүн сураггүй болжээ


Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багт суудлын автомашинтай явсан гурван хүн алга болоод хоёр хонож байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 47 настай, эмэгтэй Ү, Баянзүрх дүүргийн иргэн 38 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн 36 настай, эрэгтэй Б нар “Приус-20” загварын суудлын автомашинтай Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багт зорчиж яваад энэ сарын 28-ний оройноос хойш сураггүй болсон тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Хэрлэн, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 
Zindaa.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан