Баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн шинжилгээний хариу гарчээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу ирснийг мэдээллээ. Тэрбээр "Энэхүү үйл явдал маш том сургамж, сургууль болж үлдлээ. Хэцүү цаг тулгарахад Цаг алдалгүй ажиллаж чадахаа харуулсан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон болон Аймгийн Онцгой комисс болон бүх сумдын шуурхай штабын хамт олонд талархал илэрхийлье.
Мөн Аймгийнхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандсан АРД ИРГЭДДЭЭ баярлалаа. Ганц нэгхэн хүний ухамсаргүй үйлдэл 76,000 мянган хүний амьдралд ямар их төвөг, эрсдэл учруулахыг хамтдаа үзлээ, тууллаа.
Тиймээс иргэд олон нийт цар тахлын үе гэдгийг сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөөд МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА угааж, хоорондын зайгаа баримталж байхыг хүсье" гэжээ. 
Түүний мэдээлснээр дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсныг албан ёсоор ХӨСҮТ-өөс аймгийн Шуурхай штабт албан ёсоор ирүүлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан