
Үүнтэй холбогдуулан зүүн бүсийн Эвт худалдааны төв, нийтийн хоолны газруудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүүхдүүдийг гэрээс гарахыг хориглох, хөл хорио, дэглэм зөрчихгүй байхыг анхааруулав.
Улс, аймаг, сумын Онцгой комисс, холбогдох байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа тул иргэд та бүхэн тайван байж, амны хаалтаа зүүн, гараа байнга угааж байхыг анхааруулж байна.
Д.Одонтунгалаг