Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан зүүн бүсийн Эвт худалдааны төв энэ сарын түрээсээ 30 хувь хямдруулжээ.
Тус төв Хэнтий аймгийн Чингис хотод орших хамгийн том, хамгийн их түрээслэгчидтэй обьект юм. Тодруулбал, 300 гаруй түрээслэгч тус захад үйл ажиллагаа явуулж байна. Обьектын талбайн үнэ нэг метр кв нь 20 мянган төгрөг бөгөөд түрээслэгчидхамгийн ихдээ 850 мянган төгрөг, хамгийн бага нь 150 мянган төгрөг төлдөг аж.
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан бөгөөд зарим үед орлогогүй бууж байгаа талаараа лангуу түрээсэлдэг иргэд, жижиг бизнес эрхлэгчид ярьж байлаа. Хорио цээрийн дэглэм цааш хэрхэхээс шалтгаалан дөрөвдүгээр сарын түрээсийг мөн хөнгөлөх эсэхийг шийднэ хэмээнтус төвийн гүйцэтгэх захирал Т.Доной мэдэгдсэн юм. Хэнтий аймагт Эвт худалдааны төвөөс өөр үйлчилгээний байгууллага одоогоор түрээсийн хөнгөлөлт хараахан үзүүлээгүй байна.
Д.Одонтунгалаг