Хэнтий аймгийн Хэрлэн суманд ГАЛЗУУ ӨВЧИН гарчээ



Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

Учир нь тус аймгийн Хэрлэн суманд Тахилгат тосгонд малчин Б-ийн гэрт муур галзуурсан болох нь аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор тогтоогдсон байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-ийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан