Ховд аймагт ямааны ноолуурын үнэ 105-110 мянган төгрөг байна


Ховд /МОНЦАМЭ/. 
Ховд аймагт ноолуурын үнэ тогтворжоогүй байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард ямааны ноолуурын үнэ 120 мянган төгрөгөөс эхэлж байжээ. Тэгвэл одоогийн байдлаар кг нь 105-110 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад өндөр үнэ болж байна. Цаашид малын түүхий эд, тэр дундаа ноолуурынзахзээлийнүнэ өсөх төлөвтэй байна гэж бизнес эрхлэгчид хэллээ.
Ноолуурын орлого малчин өрхөд 100 хувь ашиг болж очдог. Иймээс ноолуурын үнэ өндөр тогтох нь малчин өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад малчдын ямааны ноолуурын чанар муу байгаа талаар бизнес эрхлэгчид ярилаа. Тухайлбал, зарим малчны ямааны ноолуур чийгтэй, шороо, хялгас ихзэрэг дутагдалтай тал байгаааж.
Тус аймагтмалын түүхий эдийнбизнесэрхлэгч 100 гаруй иргэн бий. Тэдгээрийн 70 орчим нь мал, түүхий эдийн  "Цагаан морь зах" дээр ажиллаж байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан