Аймгийн засаг дарга орон нутаг дахь анхны томилолтоо Өмнөдэлгэр сумаас эхлүүллээ



Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Өмнөдэлгэр суманд ажиллалаж, Балданбэрээвэн хийдийн бүтээлийн хуралд урилгаар оролцов.Уг бүтээлийн хуралд Жонан Ханчин гэгээнтэн болон аймгийн Шадавдаржаалин, Гүндүгаварлин хийдийн лам нар оролцож, ном айлдлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт Өмнөдэлгэр сумын нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим ажлын гүйцэтгэл, явцтай газар дээр нь танилцаж, шаардлагатай үүрэг чиглэлүүдийг өгч ажиллалаа. Тодруулбал, Өмнөдэлгэр сумын Хурхын голд усан сан, усжуулалтын систем байгуулах ажлыг гүйцэтгэж буй "Вэлл майнт ватер" ХХК-ийн захирал Ж.Энхбаяртай уулзаж, шаардлагатай нэмэлт ажлыг яаравчлан хийж чанартай гүйцэтгэл хүлээлгэн өгөх үүрэг өглөө. Хурхын голд байгуулсан энэхүү усан сан болон усжуулалтын системийг ашиглалтад оруулсанаар төрийн өмчлөлийн 10 газарт тариалангийн усалгаа хийх нөхцөл боломж бүрдэх юм.Түүнчлэн тус сумын Хангал гол болон Мөрөнгийн голд усан сан, хөв цөөрөм байгуулах ажлын гүйцэтгэгч Вэлмот ХХК-ий захирал Г.Баатарцогттой уулзаж, ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Хангалын голын 34 мянган м3 багтаамжтай усан сангийн ажил дууссан хэдий ч гаднах хашаажуулалтын ажил хангалтгүй болсон тул энэ намартаа багтаан тус компаниар шаардлага хангасан хашаажуулалт хийлгэхээр тохиролцов.
Харин Мөрөнгийн голын 24 мянган м3 усан сангийн хувьд гүйцэтгэлийн ажил хугацаандаа хангалттай явагдаж байгаа бөгөөд шаардлагатай зарим ажлуудыг яаравчлан хийж, ажлын гүйцэтгэлийг чанаржуулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Эдгээр усан сан, хөв цөөрмийн байгууламжууд баригдсанаар голын ай сав газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, үер усны аюулаас сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан