Өмнөдэлгэр сумаас ноолуур худалдан авах ажлыг эхлүүлжээ

Өмнөдэлгэр суманд энэ сарын 23-наас эхлэн тав хоногийн хугацаанд малчдаас ноолуур авах ажлыг зохион байгуулж байна. Тус суманд ноолуурын чанар сайн байгааг худалдан авагч Улаанбаатар хотын “Наран Золбоот” ХХК-ийнхан онцолж байна.
Өмнөдэлгэр сум улсдаа хамгийн олон малтай сумаар дөрөв дэх удаагаа шалгарч, нийт 25000 толгой ямаанаас 60 гаруй тонн ноолуур бэлтгэн борлуулах тооцоо гаргажээ. Ноолуурын үнийг бууруулахгүй, ялгахгүй, бидний санаанд нийцсэнээр авч байна гэж малчид ярьж байлаа. Энэ жилийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа аж.
Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай “Ноолуур худалдах, худалдан авах гэрээ ”байгуулж, худалдан авсан санхүүгийн баримтыг үйлдэн, ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтын дагуу санхүүжилтийг долоо хоногийн дотормалчдын данс руу шилжүүлэх юм байна.   


Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан