У.Хүрэлсүх хошгируулсан, ноолуурын ханш унасан


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдсэн. 
 
 
 Ингэхдээ ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв.
 
 
 
Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг дээшүүлэх боломж гэж тооцоолсон гэдгээ мэдэгдлийнхээ үеэр онцолсон байдаг. 
 
 
 
 
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр  ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг үлгэр байсныг батлав.  Тэрээр “Хэзээ Архангайд ноолуур 100 мянга хүрч байлаа” гээд л загнаж гарав даа. 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан