Улсын тэргүүний Баян-Овоо суманд ажиллав


Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Улсын тэргүүний Баян-Овоо суманд ажиллалаа. Тус сум 2019 оны ажил үйлсээрээ манлайлж, зүүн бүсээс улсын шилдэг сумаар тодроод буй. Баян-Овоо суманд ирэх зургадугаар сарын нэгэнд ашиглалтад орох шинэ цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй 125 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Гурван бухат” ХХК гүйцэтгэж байгаа аж. Барилгын ажил 90 орчим хувьтай байгааг албаны эх сурвалж дуулгалаа. Мөн суманд, сумын төвийн инженерийн шугам сүлжээ 1,3 тэрбум төгрөгөөр өнгөрсөн онд ашиглалтад орж, бүх төсөвт байгууллагууд, амины орон сууцууд дулаан, цэвэр усны шугамд холбогджээ. Энэ онд бохирын шугам нэмж суурилуулах юм байна.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан