ХЭНТИЙ АЙМГИЙН 12 СУМ НЭГДСЭН ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОЖ БАЙНА


Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх "Сумын шинэ төв" дэд хөтөлбөрийн хүрээнд Биндэр сумын дэд бүтцийн ажил хийгдэж дууссан бол Улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адрага, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Дархан, Норовлин сумдад дулааны төвлөрсөн шугам сүлжээ тавих ажлууд үргэлжилж байна. Эдгээр шугам сүлжээний ажлууд ашиглалтад орсноор нийт 18 сумаас 12 нь нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбогдож, сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий болох юм. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 8 сумын инженерийн шугам сүлжээний ажлууд тусгагдан хэрэгжихээр батлагджээ.С.Ган-Эрдэнэ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан