Ундны усны асуудлаа шийдвэрлүүлжээ


Өмнөдэлгэр сумынхан ундны усны асуудлаа ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Тус сум усны хомсдолтой, зөөврийн устай байсан бөгөөд нийт 4 худгийг цахим болгож, усны шинэ машинтай болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагуудыг нэгдсэн дулааны шугамд холбоод байна. Наран баг гүний худагтай болж, цахилгааны эх үүсвэрээр хангах зориулалтаар 4,5 км цахилгааны шугам татаж, 2019 онд тус баг соёлын төвтэй болсон бол энэ онд Талын булаг баг соёлын төвтэй болж байна.
Өмнөдэлгэр суманд нийт 7 багийн 1600 гаруй өрх, 5800 орчим хүн амьдардаг. Энэ онд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нийт 2,8 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байна. Мөн 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2,5 км хатуу хучилттай зам, 400 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажил үргэлжилж энэ оны 8-р сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан