Даланжаргалан Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

http://khentii.mn/wp-content/uploads/2019/05/2-11.jpg
Улсын төсвийн 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Даланжаргалан Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50км автозамын ажил эхэлжээ.
Тус замын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК-н шалгарсан бөгөөд өнөөдөр  зураг төслийн дагуу улаан шугам хүлээн авах, цэгүүдээ тогтоох зэрэг ажлуудаа эхлүүлж байгаа юм. Энэ оны хувьд Улсын төсөвт 5 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн тул газар шорооны ажлуудаа эхлүүлж, 3 гүүр, 86 ус зайлуулах хоолойг байгуулна. Харин ирэх онд хатуу хучилттай замаа тавих бөгөөд 2020 оны 10 сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан