Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрөгч онд нийт 53,2 тэрбум төгрөгийн барилга бүтээн байгуулалтын ажлууд өрнөжээ. Энэ нь өмнөх оноос 57.3 хувиар их буюу 30.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн дүн мэдээтэй байна.
Тус аймагт 2019 онд улсын төсвөөр батлагдсан 84,7 тэрбум төгрөгийн 60 барилгын ажил эхэлж, энэ онд 42,9 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон аж. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв, орон нутгийн замын сангийн хөрөнгө нийт 7,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 45 ажил эхэлж, 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Мөн онд хувийн хэвшлийн байгууллагууд 6,7 тэрбум төгрөгийн томоохон үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж барьж байгаа нь өмнөх оноос 22.3 хувиар хөрөнгө оруулалт өссөн байна.
Хэнтий аймгийн ГХБХБГ Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрмийн дагуу нийт 81 барилга угсралт, инженер шугам сүлжээ, их засварын ажлуудад зөвшөөрөл олгожээ.
Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу нийт 77 барилга угсралт, инженер шугам сүлжээ, их засварын ажлуудад комисс зохион байгуулан ажилласан талаар тус байгууллага тайландаа дурдсан байна.
Д.Одонтунгалаг