Хэрлэн сумын онцлох бүтээн байгуулалтууд

Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд өнгөрөгч онд 12,5 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, чамгүй бүтээн байгуулалтууд өрнөжээ. 

Улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чингис хотод 9,4 км асфальт бетон автозам,  3053 м явган хүний зам, 212 ш гэрэлтүүлэг, 9600 м2 ногоон байгууламжийг дугуйн замын хамт “Тэгшт плант” ХХК гүйцэтгэж, ажлын явц 80 хувьтай байна. Мөн Чингис хотоос Бэрх чиглэлд 20 км асфальт бетон замыг “Наран булаг хан” ХХК таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавьж ашиглалтад оруулжээ.

"Шинэ Өндөрхаан” хороололд 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, дөрөвдүгээр багт Арабын Нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламжаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга тус тус баригдаж байна. Мөн Өндөрхаан багийн хөгжлийн төвийн барилгыг 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эй би сэ эйч” ХХК, Булаг, Баянмөнх багийн ахуйн үйлчилгээний барилгуудыг “Баялаг хурах” ХХК, Цогт Өндөр багт хүүхдийн цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, дулааны шугамын хамт “Бүрдэн тойрог” ХХК 41,5 сая төгрөгөөр, Сариг багийн ахуйн үйлчилгээний төвийн барилгын гадна тохижилтын ажлыг “Хос ховор сувд” ХХК 37 сая төгрөгөөр, Чингис хотын замын хөдөлгөөний хяналтын постны гадна тохижилт камержуулалтын ажлыг 29,7 сая төгрөгөөр “Ай Ти Эс Өү” ХХК тус тус барьж ашиглалтад оруулжээ. 

Түүнчлэн Өлзийт, Тахилгат тосгонд гурван ширхэг худаг гаргах ажлыг “Ус орги” ХХК 29,8 сая төгрөгөөр, Хэрлэн сумын Тэмүүжин, Хан Хэнтий цогцолбор сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлыг “Металл хийц” ХХК 59,7 сая төгрөгөөр, А-28 орон сууцны барилгын гадна дулааны засварын ажлыг “Нямодо трейд” ХХК 48,6 сая төгрөгөөр, Хэрлэн сумын Булаг багийн оршуулгын газрыг хашаажуулах хамгаалах ажлыг “Алсын солонго” ХХК 73,9 сая төгрөгөөр барьжээ. Хэрлэн сумын Сариг багийн 60 айлын инженерийн шугам сүлжээний ажлыг “Цагаан зуун” ХХК 840 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа юм байна.

Улсын төсвийн 400 сая төгрөгөөр монгол инженерүүдийн гараар бүтсэн найман эко автобус худалдан авч, Чингис хотын зургаан чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд буй.

2018 онд тохижуулсан Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг бүтээж, "Бугатай" цэцэрлэгт хүрээлэнтэй холбон гэрэлт цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр кв усалгаа, гэрэлтүүлэг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй болсон юм. Уг гэрэлт цэцэрлэгт хүрээлэнг хотын захирагчийн санаачилгаар улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувиараа уул уурхайн нөхөрлөл эрхлэгчдийн байгаль орчныг нөхөн сэргээх, нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээжээ.

"2020 оны улс, аймаг, сумын төсвөөр Хэнтий аймагт 134,5 тэрбум төгрөгийн ажил хийх бөгөөд үүний 34 тэрбум төгрөгийн ажил нь Хэрлэн суманд өрнөнө. Үүн дээр нэмэгдээд цэвэрлэх байгууламж, дулааны станц, нисэх онгоцны буудал зэрэг томоохон ажлууд гадаадын төсөл хөтөлбөрөөр хэрэгжинэ" хэмээн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат ярилаа.

Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

Холбоотой мэдээ


Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан