Хэнтий аймгийн бүх сум цэвэр усны шугам, төвлөрсөн халаалтад холбогдож байна


"Сумын шинэ төв" дэд хөтөлбөрийн хүрээнд Биндэр сумын дэд бүтцийн ажлыг хийж дуусчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Дархан, Норовлин, суманд цэвэр усны шугам сүлжээ тавих ажлууд ашиглалтад орж байна. Эдгээр шугам сүлжээний ажлууд ашиглалтад орсноор нийт 18 сумаас 12 нь нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбогдож сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий болох юм.
Үүгээр зогсохгүй 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад үлдсэн сумдын төвлөрсөн халаалт, инженерийн шугам сүлжээний ажлууд тусгагдан хэрэгжихээр батлагдсаныг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Одоогоор Дэлгэрхаан, Батширээт сумаас бусад сумын ажил гараанаас гарсан, үргэлжилж байгаа, Дэлгэрхаан сумынх төлөвлөгдсөн, Батширээт сумынх гэрээ хэлцлийн шатандаа явж буйг тэрээр онцлоод, энэ онд найман сумын ажил үргэлжилж байна гэдгийг мэдээлэв.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан