Хүчтэй шороон шуурганы уршгаар барилгын дээврүүд хуурчээ


Энэ сарын дундуур Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурч, Дадал, Бор-Өндөр, Хэрлэн суманд хашаа гэр нурж, барилгын дээвэр хуурч хийссэн байна.
Энэ үед салхины хурд 15-18 сек/м, зарим үед 24-25 сек/м хүрч бүх нутгаар хүчтэй салхилсны улмаас Дадал сумын цэргийн ангийн 4 байгууламжийн дээвэр хуурч, Бор-Өндөр суманд 5 ханатай гэр нурж, дотор нь байсан 2 хүүхдийг Онцгой байдлын албан хаагчид аюулгүй гаргажээ. Хэрлэн суманд ААН-ийн 2 обьектын дээвэр нурж, гэр хорооллын захын айлуудын хашаа саравч нурж унасан байна.
Хуурайшилт их энэ үед аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж, гал түймрийн эрсдэлтэй, газар тариалангийн бүс нутгууд Батширээт, Өмнөдэлгэр суманд 2-11мм хур тунадас цас орж, 2-6 см цасан бүрхүүл тогтжээ. Хур тунадас орсны улмаас Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр, Батширээт сумын нутгаар хуурайшлын зэрэг багасчээ. Цаашдаа дахин салхи шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд малчид цаг агаарын мэдээллээ сонсч, малаа хамгаалах, хашаа саравчаа бэхэлж тогтоох зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан