Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа /ТА/ төслийн дарга Sean Bradley, Дэлхийн банкны Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир тэргүүтэй бусад албаны хүмүүс Хэнтий аймагт өнөөдөр хүрэлцэн ирж, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Хэнтий аймгийн удирдлагууд болон ОНХС-гийн мэргэжилтнүүд оролцов. Энэхүү уулзалтаар Хэнтий аймагт ТА-3 төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн үйл явц төсөл хэрэгжихэд тулгарч байгаа асуудлуудыг сонсож цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар талууд ярилцлаа.Аймгийн зүгээс ОНХС-гийн товч танилцуулга тавьж, аймгийн ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 2016 оноос эхлэн улсын дунджаас 2,3-13,9 хувиар дээгүүр үнэлүүлж ирсэн. Тус үзүүлэлт жил бүр өсөж, сум орон нутагт ОНХС-гийн үйл ажиллагаа хууль журмын дагуу хэрэгжих нөхцөл боломж сайжирсаар байгаа нь ТА-3 төслийн хүрээнд сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд ОНХС-гийн сургалтуудыг өгч, мэдлэг мэдээллээр ханган ажилласны үр дүн гэдгийг онцоллоо.