Боорчийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засна

Батноров сумын Боорчийн цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажил энэ сарын 12-ны өдрөөс эхлэхээр болжээ. Тодруулбал , Тэмүүжин Боорчийн хөшөө, усан оргилуур, унаганы баримлыг засварлаж, будаж сэргээх ажлыг уран барималч Гантөмөрийн зөвшөөрөл зөвлөмжийн дагуу хийх аж. Засварыг тус сумын Дундбүрд зургаадугаар багийн иргэн Н.Энхжаргал, харин тус цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур, гэрэлтүүлгийг ОНХС-гийн 6,5 сая төгрөгийн хөрөнгөөр засварлах ажлыг цахилгааны инженер Болд ахлагчтай баг тус тус гэрээлж, ажлаа энэ сарын 13-наас эхлүүлэхээр болсон байна.Мөн тус суманд ОНХС-гийн хөрөнгөөр хийх 46 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хүүхдийн тоглоомын талбай, 600.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Соёлын төвийн засварын тендер зарлагджээ. Засварын ажлыг 3,4-р улиралд багтаан хийж дуусгах юм байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан