ХЭНТИЙ АЙМАГ 5860 ИРГЭНД 435.5 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЖЭЭ


Хэнтий аймгийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг 70%-д хүргэж, 2019 оны байдлаар 18 сум газрын үнэлгээний тойрог, газрын төлбөрийн хэмжээг тухайн сумын ИТХ-аараа хэлэлцүүлэн батлуулсан.  Улсын чанартай авто зам дагуу Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт нийт 9382 иргэнд 739.37 га газрыг өмчлүүлэх нөөц тогтоогдож, 2019 оны байдлаар өссөн дүнгээр нийт 5860 иргэнд 435.5 га газрыг өмчлүүллээ.  Харин Чингис хотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр нийтдээ 791 иргэнд 57,1 га газрыг өмчлүүлснийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Түүнчлэн 2018 онд бүх сумдыг хамруулан зохион байгуулсан "Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт" өдөрлөгийн хүрээнд аймгийн хэмжээнд 630 барилга байгууламжийг хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд ОНХС, Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссод хүлээлгэн өгч, хувийн хэрэгжүүлсэн байна.

С.Ган-Эрдэнэскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан