Японд гадаадын иргэдэд олгодог визийн тоо нэмэгджээ

Өнгөрсөн онд Японы Засгийн газраас гадаадын иргэдэд олгосон визийн тоо дээд амжилт тогтоожээ. Тэдгээрийн дийлэнх хувийг Хятадын иргэд эзэлсэн байна. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Элчин сайдын яам болон Консулын газрууд өнгөрсөн онд гадаадын 6.95 сая гаруй иргэнд виз олгосон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 19 хувиар өссөн  үзүүлэлт аж. Японы виз авсан хүмүүсийн 5.44 сая буюу 78 хувийг Хятадын иргэд эзэлжээ. Түүнчлэн Филлиппиний нийт347800иргэнд, Вьетнамын 286900 иргэнд виз олгосон байна. Ирэх онд Токиогийн олимп болон паралимпын наадам болох гэж байгаатай холбоотойгоор гадаадын иргэдэд олгох визийн тоо улам өсөх хандлагатай байгааг Японы Гадаад хэргийн яамны ажилтнууд дурджээ. 

Э.Аянзаяа скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан