Японы Ерөнхий сайд Хятадад айлчилж магадгүй


Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн БНХАУ-д хийх айлчлалыг энэ оны хоёрдугаар улиралд зохион байгуулах боломжийг тус хоёр улсын Засгийн газар судалж байгаа тухай “Mainichi” сонинд мэдээлжээ.
Айлчлалыг наймдугаар сард эсвэл 12 дугаар сард зохион байгуулж магадгүй байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын гурван талын уулзалтыг Хятадын тал наймдугаар сард зохион байгуулах хүсэлтэй байгаа аж. Гэвч Японы Засгийн газрын тэргүүний ажлын хуваарь шахуу байгаатай холбоотойгоор гурван талын уулзалтыг хойшлуулах хүсэлтийг Токио тавьжээ. 
Си Жиньпин зургадугаар сард Японы Осака хотод “Их 20” дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад айлчлах төлөвтэй байна. Японы тал үүний дараа түүнийг Японд дахин төрийн айлчлал хийхийг урихаар төлөвлөж байгаа боловч ээлжийн журмыг сахин баримтлахын тулд Абэ эхлээд Хятадад айлчлах ёстой аж.
Японы Ерөнхий сайд хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сард БНХАУ-д айлчилж байв. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзсан юм.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан