Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн нурсан эзгүй барилга Чингис хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчинд олон жил саад учруулсаар ирсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Хангал" ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзаж, хараа хяналтгүй, хариуцах эзэнгүй мэт явж ирсэн уг нурсан барилгад цаашид гэмт хэрэг, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авахаар боллоо.
Энэ дагуу эхний ээлжид Хангал ХХК ирэх 9-р сарын 5-ны дотор өөрийн хөрөнгөөр хашаажуулах, манаачтай болгохоор болсон байна. Дараачийн авах арга хэмжээг тодорхой хугацааны дараа уулзаж тохирохоор болжээ.