Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажил эхэллээ

Хэнтий аймгийн Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх ажил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амлалтын дагуу ажил хэрэг болж эхэллээ.
Тэрээр 2019 оны тавдугаар сард Хэнтий аймагт айлчлах үеэрээ сумдад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, 2020 оны улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Түүний нэг нь Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн барилга юм.
Шав тавих ёслолд “Багануур” ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал, “Их Очирт Хүрдэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Гантулга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат болон эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, ахмад ажиллагсад, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улсын төсвийн нэг тэрбум 55 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ортой, гарааш, цогцос хадгалах байр бүхий хоёр давхар, 600 гаруй м2 талбайтай орчин үеийн тус эмнэлгийн барилгыг Улаанбаатар хотын “Их Очирт Хүрдэн” ХХК, “Ундрам маргад” ХХК хамтран барьж гүйцэтгэхээр болжээ.
Өлзийт тосгоны тухайд аймгийн төвөөсөө 45 км-ийн зайд орших мянганы зам дагуу байрлалтай, мал аж ахуй, газар тариаланг түлхүү хөгжүүлж буй тосгон юм.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан