Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын шинэ барилга ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн шинэ барилгын нээлт боллоо. 
Тус барилгыг улсын төсвийн нэг тэрбум 385.7 сая төгрөгийн хөрөнгөөр "Саран Инж Девелопмент" ХХК өнгөрсөн жилийн намраас эхлүүлэн барьж ийнхүү ашиглалтад орууллаа. Нийт 3500 м.кв, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар тус барилгыг хоёр хурлын танхим, нэг заал, 23 өрөө, 11 ариун цэврийн өрөө, гараашийн хамт барьжээ.
Шинэ төвийн нээлтэд аймгийн удирдлагууд, агентлаг хэлтсийн дарга нарын төлөөлөл, гүйцэтгэгч компанийн ажилчид, ард иргэд, ХБИ-ийн төлөөлөл, тус байгууллагын дарга, ажилчид нийлсэн 80 гаруй хүн оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар гэдэг бол хүн төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртэл хүний амьдралын бүхий л цаг хугацаатай шууд холбоотой төдийгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай ядуу хэсэг, ажилгүйчүүд, хүчирхийлэлд өртөгсөд зэрэг нийгмийн хамгийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалан ажилладаг онцлогтой салбар гэдгийг удирдлагууд онцолж байлаа. Энэ ч үүднээсээ иргэдэд үйлчлэх энэхүү төв ашиглалтад орсноор ажиллагсдын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэхээс гадна иргэддээ үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлгүй болжээ.
ХХҮЕГ нь улсын хэмжээнд 1550 орчим ажилтантай бөгөөд Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үндсэн 48 орон тоотойахмадын сувиллын 20 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд шинэ төвийн нээлтдээ зориулж тус газрын түүхэн товчоог харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа.
Хэнтий аймгийн ХХҮГ нь өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөрийн хүрээнд 1187 иргэнд 1,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, нийгмийн халамжийн хүрээнд 45000 иргэнд 12,3 тэрбум санхүүжилт олгон ажилласан байна.

Д.Одонтунгалаг скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан