![](/uploads/posts/2020-03/1584512432_1-aim.jpeg)
Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хүн ам ихээр суурьшсан нэг, хоёрдугаар багийн “Хэрлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 9000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч дуудлагын автомашингүй байсныг ийнхүү шийдэж өгсөн байна. Харин Хэрлэн сумын дөрөв, тавдугаар багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төвийн 2014 онд авсан дуудлагын машин нь өдгөө эвдэрч ашиглалтаас гарсан тул мөн асуудлыг нь шийдвэрлэжээ. Түүнчлэн Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвд дуудлагын автомашин олголоо.
Д.Одонтунгалаг