Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд 83 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо.
Тодруулбал, өвчтөний хяналтын монитор найман ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч хоёр, тариурын автомат шахуурга 10, дуслын автомат шахуурга 10, цахилгаан сорогч аппарат хоёр, утлагын аппарат нэг, автоклав 50л хоёр ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн байна.
Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр ийнхүү хангагдсандаа орон нутгийнхан баяртай байна.
Д.Одонтунгалаг