Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг 8 шинэ объект барихаар шийдвэрлэлээ

http://khentii.mn/wp-content/uploads/2019/05/01es.jpg
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс 5 сарын 5-аас 10-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, орон нутагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж байна.
Тухайлбал Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Баянхутаг сумдад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, орон нутаг судлах музей, сүрьеэгийн эмнэлэг зэрэг 8 объектыг шинээр барих, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын 9 байгууламжид засвар үйлчилгээ, өргөтгөл хийхээр болсноос гадна шаардлагатай тоног төхөөрөмж, авто машиныг газар дээр нь гардуулан өглөө.
Мөн Төрийн албан хаагчид, Боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарынхан уулзалт зохион байгуулж сахилга бат, ёс зүйтэй ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бол Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцуулж иргэдийн асуултад хариулт өглөө.
Үргэлжлүүлээд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Бэрх тосгон, Батноров, Биндэр, Дадал сумдад ажиллана.
 Үүнд
Жаргалтхаан суманд
Ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байрыг барьж ашиглалтад оруулах
Цэцэрлэгийн барилгын засварлах
Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох
Эмнэлгийн барилгад их засвар хийх
Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх
Онцгой байдлын аврах бүлэг байгуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сумын Тамгын газарт гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зориулж, туулах чадвар сайтай фургон автомашиныг гардууллаа.
Тус сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгуулдаг Жаргалтхаан сумын уугуул, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадмыг Засгийн газрын тогтоолоор улсын уралдаан болгож, 4 жилд 1 удаа зохион байгуулахаар гаргасан шийдвэрийг сумын удирдлагуудад гардууллаа.
Мөрөн суманд
5 га газрын усалгааны систем байгуулах
Нарийн ногоо тарих 3 хүлэмж, трактор олгох
60-70 метрийн гүний худаг барих
Соёлын төвийг шинээр барих
Цэцэрлэгийн барилгын дээврийн  засвар
Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажлыг цаг алдалгүй хийхээр болж, хөгжим,  өсгөгч аппаратур олгохоор шийдвэрлэлээ.
Хэрлэн суманд
Хэрлэн сумын 1-р арван жилийн 1500 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг шинээр барих
Сүрьеэгийн эмнэлэг шинээр барих
Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийг шинээр барих
Орон нутаг судлах музейн байрыг шинээр барих
УЦУОШТ-ийн шинэ байрны хөрөнгийг 2020 оны төсөвт суулгах
180 айлыг ипотекийн зээлд хамруулах
Газар тариалангийн дунд оврын иж бүрэн трактор олгох, хүлэмж барих
Өлзийт тосгонд эмнэлгийн барилга шинээр барих
Тахилгат тосгоны эмнэлгийн засварын 162 сая төгрөгийн асуудлыг тус тус шийдвэрлэж эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн 2 авто машин гардууллаа.
Мөн Улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Чингис хотын 10,2 км хатуу хучилттай авто зам, явган хүний замын төслийг танилцуулах арга хэмжээ, Чингис хот – Дадал чиглэлийн “Түүхэн аялал жуулчлалын авто зам”-ын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд тус тус оролцож, Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн сумын 1-р дунд сургуулийг Төрийн дээд алтан гадас одонгоор шагналаа.
Баянхутаг суманд
Сумын төвийг нэгдсэн халаалтад холбох
Цэцэрлэгийн өргөтгөл хийх
Эмнэлгийн өргөтгөл, эмчийн байрны их засвар
Эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж шинээр олгох
Соёлын төвийн  сандлыг бүрэн шинэчлэх
ЕБС-ийн урлаг заалны засварын ажлыг хийхээр шийдвэрлэлээ.
Батноров суманд
Сургуулийн өргөтгөлийн барилга
Бэрх тосгонд
5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ дулааны станц
Норовлин суманд
Шинэ соёлын төв барихаар
хуучин соёлын төвийг ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглахад 50 сая төгрөг шийдвэрлэв.
Мөн Төрийн албан хаагчид, Боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарынхан уулзалт зохион байгуулж сахилга бат, ёс зүйтэй ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бол Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцуулж иргэдийн асуултад хариулт өглөө.
Үргэлжлүүлээд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Баян-Адарга, Дадал сумдад ажиллана.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан