Оны эхний өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 72 дуудлагаар эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллажээ

2019 оны хуанлийн хуудасны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт  72 дуудлагаар эмч, эмнэлгийн ажилтнууд ажилласан байна. 
Эдгээр дуудлагын дотор  хүүхэдтэй холбоотой дуудлага 36, насанд хүрэгчдийн дуудлага 29, осол гэмтэл зургаа, хордлого авсан гэх нэг дуудлага ирсэн гэнэ. Мөн оны эхний энэ өдөр яаралтай түргэн тусламжийн тасаг болон сумдын эрүүл мэндийн төвүүдээр 60 иргэн үйлчлүүлж эмнэлгийн тусламж авчээ. Энэ өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг хүүхэд мэндэлсэн байна. Энэ нь ураг гагнаж, удам залгах хүү байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төржээ. Түүнчлэн энэ өдөр харамсалтайгаар нэг иргэн осголтын улмаас нас барсан мэдээтэй байна хэмээн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан