Бор-Өндөр УБҮ-ийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлажээ

Б.Магсаржав захиралтай Бор-Өндөр УБҮ-ийн хамт олон нэг өдрийн цалингаа сумынхаа нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, тохижилт засварт зориулан хандивлажээ. Тодруулбал нийт1141 ажиллагсдын нэг өдрийн цалин болох 58 сая 236 мянган төгрөгийг тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудад нь шилжүүлэн өгсөн байна.
Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зориулж тус хамт олон ийнхүү санаачилгаараа нэгджээ. “Энэ үеийн уурхайн удирдлага, сумын удирдлагууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө асар их хөрөнгө оруулалт хийж байгаа явдалд талархаж байна”хэмээн тус сумын эмнэлгийн дарга Батбаатар эмч сэтгэгдлээ илэрхийллээ.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан