Энэ сарын 25-нд аймаг сумын удирдлагууд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9,8 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн электрон мэс заслын ор хүлээлгэн өглөө.
Энэхүү ор нь мэс ажилбар хийхэд нэн тохиромтой бөгөөд орыг өргөх, буулгах, хазайлгах, нурууны хэсгийг өргөх зэрэг олон үйлдлийг удирдлагын тусламжтайгаар хийх боломжтой юм байна. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын хуучин ор нь 1998 онд үйлдвэрлэгдэж өнөөдрийг хүртэл ашигласаар иржээ.
Д.Одонтунгалаг