Хэнтий аймагт “Эрсдэлгүй амьдрал” аяныг өрнүүлж эхэллээ


19” халдвараас урьдчилан сэргийлж Хэнтий аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс “Эрсдэлгүй амьдрал” аяныг эхлүүллээ.
Энэ аяны гол зорилго нь УОК-ын 406 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, иргэд олон нийтэд “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах юм.
Энэ хүрээнд ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв болон сум, багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгожээ. 
Тус аян энэ сарын 9-ний өдрөөс ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан