Онцгой комисст 40 литр тараг, 40 литр сүү, өрөм хандивлав

Хэнтий аймгийн Мөрөн сумын “Сүүн далай” бүлгийн ахлагч Ж.Сэржмядаг аймгийн Онцгой комисст 40 лирт тараг, 40 литр сүү, өрөм гардуулан өгчээ. Тэрбээр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж, аймгийн Онцгой комисс, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдад амжилт  хүслээ.
Хэнтий аймгийн Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа нэгдсэн эмнэлэг, цагдаагийн газар, онцгой байдлын газарт тус тус 10 литр сүү, 10 литр тараг, өрмийг, аймгийн авто тээврийн төв, мэргэжлийн хяналтын газарт тус тус  таван литр сүү, таван литр тараг, өрмийг хуваарилан олгожээ.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан