Гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавилаа


200 хүүхдийн хүчин чадалтай 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Уг барилга нь улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд гүйцэтгэгчээр нь "Их даян бүүвэй" ХХК шалгарчээ.
Зураг төсвийг СӨБ-ын орчны стандартын дагуу хийлгэсэн бөгөөд 8 бүлэг, урлаг, спорт заал, гал тогоотой. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 дугаар цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, 400 хүүхэд авах боломжтой болох аж.
Ташрамд, 3 дугаар цэцэрлэг нь 3 блок байртай бөгөөд 2 блок байрны ашиглалтын хугацаа дууссан. Мөн өвөлдөө маш хүйтэн байдгаас үүдэн хүүхдүүд ханиад томуу тусах нь их байдаг зэрэг олон хүндрэлтэй асуудлууд байсан бол ийнхүү шийдэгдэж байна. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан