Сүрьеэгийн шинэ эмнэлгийн барилгын шав тавилаа


Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг өөрийн гэсэн зориулалтын байртай болохоор шав тавилаа. Нийт 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр давхар уг барилгын гүйцэтгэгч компаниар “Солармед Монгол” ХХК шалгарчээ. Уг компанийн хувьд 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд БОАЖЯ-ны харьяа гурван байгууллагын нэгдсэн конторын барилгын гүйцэтгэгч компаниар мөн шалгарчээ. 
Сүрьеэгийн тасаг нь Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга ашиглалтаас гарч, нурааснаас хойш үйл ажиллагаа явуулах байргүй болж, Халдвартын эмнэлэг рүү шилжсэн байдаг. 
Энэ мэт арав гаруй удаа байраа сэлгэсэн уг тасаг стандарт бус өрөөнд, олон тооны өвчтөнд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй, халдвар хамгаалалтын норм зөрчигдөж иржээ. Сүрьеэгийн эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн баруун урд талд барих ба халдвар хамгаалалт, агаар дуслын асуудлыг цогцоор нь шийдэж, өрөө бүхэнд агааржуулалтын системтэй байхаар зураг төсөлд тусгагдсан байна. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан