Хэрлэн суманд цэцэрлэгийн өргөтгөл, урлаг заалны барилгын шав тавилаа


Сүүлийн гурван жилийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 13 цэцэрлэг шинээр барьжээ. Өнөөдөр 14 дэх цэцэрлэг буюу Хэрлэн сумын наймдугаар цэцэрлэгийн өргөтгөл, урлаг заалны барилгын шав тавилаа. Тус барилга нь улсын төсвийн 660 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2 давхар барилга бөгөөд “Монголиан голден бридж интернэйшнл” ХХК гүйцэтгэгчээр шалгарч энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр тус цэцэрлэгт 50 хүүхдийн суудалтай 2 анги шинээр нэмэгдэж байгаагаас гадна стандартын урлаг заалтай болж байгаагаараа онцлогтой. Анх 8 дугаар цэцэрлэгийн барилгыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба УИХ-ын гишүүн байх үедээ хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж, шинээр бариулж байсан бол ийнхүү өргөтгөлийн барилгыг мөн бариулж эхэллээ. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан