Хэнтий аймгийн ГХБХБГ-ыг түшиглэн барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг байгуулжээ.
Ингэснээр барилгын гүйцэтгэлийн явцад цаг алдалгүй шинжилгээ хийж, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.
ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь 2017 онд Барилгын дүүргэгч материалын лабораторийг ашиглалтад оруулсан. Харин 2018, 2019 онд 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цемент шинжлэх тоног, төхөөрөмжийг ашиглалтад оруулаад үйл ажиллагааны туршилт явуулж эхэлсэн байна.
Д.Одонтунгалаг