
Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Хэнтий аймгийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны бүтээл байхаар тусгасан байна. Энэ уралдааны ялагчаар S студийн гэрэл зурагчин Г.Баясгалантөгс шалгарч, шилдэг бүтээлийн 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Уг уралдааныг “Өндөрхаан арт”, “Уран тод цэг” ХХК ивээн тэтгэв. Энэ үеэр барилгын салбарын 60 жилийн ойг тэмдэглэхэд зориулан хандив өргөсөн ААН, байгууллагуудад батламж гардууллаа. Барилгачид түүхт ойгоо баяр ёслол гэхээс илүүтэй бүтээн байгуулалт өрнөсөн, ажлаа дүгнэсэн, илүүг санаачилсан онцлогтой тэмдэглэхээр төлөвлөжээ.


Д.Одонтунгалаг