Олон Улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно

http://khentii.mn/wp-content/uploads/2019/07/01.jpg
Хэнтий аймаг 2017 оноос эхлэн “Чингис фестиваль” олон улсын ардын урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн.
Энэхүү наадмын хүрээнд олон орны хүүхэд багачууд Чингис хотод чуулж дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр өрсөлдөж,  үндэснийхээ өв соёлыг сурталчилдаг.
Харин энэ жилийн хувьд “Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадам болгон цар хүрээгээ тэлж,  хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийг хамруулан зохион байгуулж байна.
Мөн урлагийн наадмаас гадна ардын гар урчуудын үзэсгэлэн, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, Монгол ахуйг харуулсан нүүдэлчдийн нэг өдөр, үдшийн карнаваль шоу зэрэг  олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд зорин очсон хэн бүхэнд нээлттэй. Уг арга хэмжээ нь 2019 оны 07 сарын 24, 25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис хотод болно.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Бөгс