Хэнтий аймагт газрын биржийн цахим системийг нэвтрүүлжээ


Хэнтий аймгийн ГХБХБГ Мэдээллийн танхимтай болсноор Газрын биржийн цахим системийг 21 аймгаас хамгийн түрүүнд нэвтрүүлжээ.
Тус системээс газар олголттой холбоотой таван төрлийн мэдээллийг авах боломжтой юм байна. Аймгийн ГХБХБГ 2020 оны ажлаа Газрын мэдээллийн танхимыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулан эхлүүлж, 21 аймгаас хамгийн түрүүнд энэхүү цахим системийг нэвтрүүлж чаджээ. Ингэснээр иргэд газартай холбоотой асуудлаа цахимаар хүлээн авах юм.
Энэхүү Газрын биржийн цахим системд дөрвөн төрлийн газар зохион байгуулалтын төлөвлөлтүүд орсон нь, Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгуудын ГЗБЕТ, сумдын нутаг дэвсгэрийн Ерөнхий төлөвлөгөө, тухайн сумын тухайн жилийн бүтэц зохион байгуулалтын төлөвлөгөө сууж өгснөөрөө илүү олон мэдээллийг багтааж байгаа аж.
Хэнтий аймгийн ГХБХБГ-ын газрын мэдээллийн сангаар үйлчлүүлбэл хариуцсан ажилтан угтан үйлчилж, заавар мэдээллийг өгч байна. 2016-2019 оны хооронд Хэнтий аймагт газрын 512 дуудлага худалдааг зохион байгуулжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан